УИХ-намрын чуулган нээлтээ хийж, өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ Ипотекийн зээлийг 6 хувь болгох зарчмын саналд нэгдсэн талаар дурдсан юм. Тодруулбал “Намрын чуулганы хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн олон салбарыг хамарсан 122 хууль, шийдвэрийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Чуулганы хугацаа 75 хоног байх бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэтгэлийн шинжтэй томоохон хуулийн төслүүд биднийг хүлээж байгаа. Иймд бид ихээхэн ачаалалтай хуралдаж, цаг хугацаатай уралдах шаардлагатай болж байна.
Төсвийн төсөл, зээлийн хүүг бууруулах стратегитай уялдаатай хэлэлцэх, ипотекийн зээлийг 6 хувь болгох зарчмын шийдэлд Засгийн газар, УИХ хүрсэн.
Саарал жагсаалтаас гарахтай холбоотойгоор 6 заалтын дөрвийг нь биелүүлж ажиллаж байна. Эрхэм гишүүдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж, эрх зүйн шинэтгэл 2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслийг хойшлуулахгүй байх, Хот тосгоны болон нийслэлийн Эрх зүйн байдлын хуулийн шинэчлэх, Дархан-Уул, Орхон аймгуудыг хотын статустай болгоно. Мөн Шүүхийн бие даасан байдал, шударга бус шүүхтэй холбоотой шүүхийн багц хуулиудыг батална” гэсэн юм.
Л.Баяр