Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг аравдугаар сарын 08-ны өдрийн 10:00 цагт товлолоо.
Эргэн сануулахад, Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллагдагч Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох долоон хавтас эрүүгийн хэргийг энэ оны зургаадугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн.
Г.Загдаа, Г.Амарсайхан нарын өмгөөлөгч З.Хүрэлсүх хүсэлт гаргасны дагуу хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдаанаар яллагдагч Г.Загдаад урьд авсан цагдан хорих, яллагдагч Г.Амарсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсэн байдаг.