Өрөвч нинжин сэтгэл, бодит байдлыг гүнд нь мэдрэх нь уур, айдсаас ангижрах гол зүйл. Дотоод тайван бус байдал дэлхий ертөнцөд өнгөцхөн хандсанаас болдог гэж XIV Далай лам мэдэгджээ.
“Таагүй бүхий л сэтгэл хөдлөл аливаад өнгөцхөн хандсанаас болдог. Уур бол бат бөх суурьгүй сэтгэл хөдлөл. Энэ бол аливааг өнгөцхөн хандсанаас болж үүсдэг гэж эртний Энэтхэгийн сэтгэл судлалд өгүүлдэг. Ийм таагүй сэтгэл хөдлөлүүдээс ангижрах ерөндөг нь өрөвч нинжин сэтгэл, гүнд нь ойлгох чанар юм” хэмээн Далай лам хэлсэн байна.
Сэтгэлийн эрүүл мэнд гэдэг биеийнхээс ч илүү чухал. Тайван амгалан, цэцэн цэлмэг байдал нь биеийн хүчийг өгдөг. Хэрвээ сэтгэлийн түвшинд хүнд асар их айдас байвал бие үүнд өртдөг.
“Тийм болохоор орчин цагт боловсрол ухаан, сэтгэл хөдлөлөө хэрхэн захирахыг заасан хичээлүүд оруулах ёстой” хэмээн Далай лам хэлжээ.
3 comments
МОНГОЛД УРЬЖ БАЙНА ЯАРАЛТАЙ ИРЭЭ
БИД ЧАМАЙГ ӨРГӨСӨН ОЙРДОО МОНГОЛД ИРЭЭ
ta mini urt naslaj udaan jargaarai bayrlala