ЭМЯ мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх поликлиникийн эрхлэгч У.Цэвэгмид мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Томуугийн үндэсний төвийн вирус судлалын шинжилгээний үр дүнг харахад 7,8,9 саруудад бүртгэгдсэн томуу төст өвчний илэрч байна. Одоо томуу төст өвчин бидний эргэлтэд байна. Томуугийн вирус хараахан эргэлтэд орж ирээгүй. Эмнэлэгт хандаж байгаа хүүхдүүдийн дунд энтеровирус буюу гар хөл амны өвчин бүртгэгдэж байна. Энтеровирус халдвар гэдэг нь бага насны хүүхдэд зонхилон тохиолддог хоолой залгиураар идээтэй тууралт гарах , гар хөлний арьсаар цэврүүтэй тууралт гарах, халуурах шинж илэрдэг. Мөн хэвлийгээр базалж өвдөх, суулгалт өгөх, бөөлжих шинж илэрдэг. Ийм үед яаран антибиотик хэрэглэхгүй байхыг зөвлөе.
Харин Риновирус 7 сараас бүртгэгдэж эхэлсэн. Энэ вирус нь хамрын салстад байрладаг. Вирус хүндэрснээр чихнээс булаг гарах, хатгуулж өвдөх шинж илэрдэг.
Риновирус хүний бие халуун буурахад идэвхжих, биеийн хэм 37 хүрэхэд вирус идэвхгүй болдог учраас бага насны хүүхэд ханиад шуухина хүрэхэд халуун бүлээн зүйл уулгаж биеийн хэмийг өсөхөд дэмжээрэй.
Томуугийн вирус 12 сарын дундуур эргэлтэд орж ирдэг. Томуу төст өвчнөөс ялгаатай нь илүү хорон олныг хамардаг ингэхдээ бүх насны хүмүүсийг өвчлүүлэх эрсдэлтэй байдаг.
Томуугийн вирусийн халдвараас сэргийлэхийн тулд хүүхдүүдийг дулаан хувцаслаж, илчлэг сайн хоол хүнсээр тордох, дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд хооллохын өмнө хүүхдийнхээ гарын угааж сургах, гарыг халдваргүйжүүлэх, маск тогтмол хэрэглүүлж занших хэрэгтэй” гэлээ.
Л.Баяр