ЭМЯ-ны ЭТГ-ын уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга С.Жаргалсайхан “Бид томуугийн улирлын үеэр ЭХЭМҮТ болон дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд хэчнээн нөөц ор нэмэлтээр дэлгэх боломжтой талаарх судалгааг гаргаад байгаа.

Аравдугаар сарын 1-нээс төвийн зургаан дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр ЭХЭМҮТ-өөс нарийн мэргэжлийн эмч, сувилагч нар очиж ажиллана. Ингэснээр амьсгалын замын халдварын үед тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхыг бүрдүүлэх боломжтой.

Эрүүл мэндийн байгууллага бүр шат шатандаа зөв зохион байгуулалттай ажиллаж чадвал улирлын томуугийн хүндрэл болон будад үүсэх эрсдлийг хохирол багатайгаар даван туулах боломжтой.

Амьсгалын замын цочмог халдвар, томуу томуу төст өвчний үед эцэг, эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулан илчлэг сайтай хоол хүнсээр дархлааг нь дэмжиж, дулаан хувцаслах, амны хаалт тогтмол зүүлгэж олон нийтийн газраар дагуулж явахгүй байх хэрэгтэй.

Мөн өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байж, шаардлагатай тохиолдолд 1800-1109 утас болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хандахыг зөвлөж байна” гэлээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн