Нэгхэн литр ашигласан тос сая литр гүний усыг хордуулдаг. Аймаар тоо. Азаар энэ компани зөвхөн өнгөрсөн жил л гэхэд 1100 тонн тосыг дахиж боловсруулсан байгаа юм.
Үүн шиг буян хаа байна. Дахиж боловсруулаагүй байсан бол тэр их тос хөрсөн дээр асгагдах байсан даа гэж бодохоор л яс хавтайж байна.
Даан ч дэмжлэггүй болохоор хэцүүхэн болж. Үүнд ямар гаргалгаа байж болох вэ? Та нар минь саналаа хэлнэ үү?
Үйлдвэрүүдтэйгээ танилцуулсан МОНГОЛЫН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОЛБОО (MNRA) Бямбадаш Дашзэвэг Batjargal Danzandorj БАЯРЛАЛАА
Нээрээ нэг зүйлийг бүр хэлмээр санагдаад байх юм. Хэчнээн ч тэвчив дээ…
Хүн бүр хог хаягдлын талаар ойлголттой болсон цагт үйлдэл хийнэ. Тиймээс л пэйжээрээ дамжуулаад ийм мэдээллүүд өгөөд, цагаа гаргаж очиж бичлэг хийгээд байдаг юм. Ямар ч ашиг хонжоо хардаггүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна.
Зарим нэг нь хүний хийсэн юман дээр очиж од болох гэж байна гээд тэнэг юм бичээд байдаг тул хэлж байгаам. ккк. Хогны сурвалжлага хийхээсээ сэтгүүлчид ичдэг бараг тоодоггүй байсан юм шүү.
Би сэтгүүлч тул энэ салбарынхаа мэдээллийг хийсээр л байх болно. Манай пэйж гурван админтай. Бид нэг л зарчимтай, зорилготой. Хоггүй Монгол улс болоход өөрсдийн хувь нэмрээ чаддаг чаддагаараа оруулах… Энэ чиглэлд ажиллаж байгаа, үйл нь ил харагдаж, сэтгэл нь наашаа байгаа бүх л хүнтэй хамтарч ажиллана.