Япон бүсгүйчүүд яагаад эрт хөгширдөггүй вэ?

Япончууд хамгийн урт насалдагаараа дэлхийд нэгд орж байна

Зөв хооллолт

Эрүүл амьдралын хэв маяг гэдэг бол Японд трэнд биш, амьдралын философи. Тэд маш тэнцвэртэй хооллодог.  Мах,  их ногоо, загас, далайн бүтээгдэхүүн, замаг, будаа иддэг. Хөнгөн, бэлтгэхэд хялбархан хоол хийдэг. Голдуу жигнэж, ууранд болгодог.

Ингэж болгосон  далайн бүтээгдэхүүний тэжээллэг шинж чанар нь сайн хадгалагддаг, ходоодонд ч хүнд ачаалал болдоггүй. Хоолоо идэхдээ бага багаар, ойр ойрхон, маш удаан, сайн зажилж иддэг. Ингэж идэхээр хоол сайн шингэдэг ба хэтрүүлж иддэггүй байна.

Устөрөгчөөр баялаг ус

Уух юмны дэглэм барина гэдэг Япон бүсгүйчүүдийн бас нэг лайфхак. Бүтэн өдрийн туршид тэд ногоон цай, устөрөгчөөр баялаг ус их уудаг. Япон эрдэмтдийн олон дахин хийсэн судалгаагаар устөрөгчөөр баялаг ус нь бодисын солилцоог сайжруулаад, биеэс хорыг гадагшлуулж, эсийг шинэчилдэг байна.

Олон алхамт арьс арчилгаа

Гоо сайханд Япон бүсгүйчүүд хэцүү биш олон алхамт арьс арчилгааг хийдэг. Энэ системдээ охидыг багаас нь сургадаг. Энэ нь алхам үе бүртээ өөр өөр бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг. Эхлээд нүүрний будаг арилгахдаа нэг бүтээгдэхүүн, угаахдаа өөр бүтээгдэхүүн, дараа нь чийгшүүлэгч гэх мэт. Ингэж дэс дараатайгаар олон алхамт цэвэрлэгээ хийхэд хар цэг арилж, нүүрний өнгө тэгширч дараа дараагийн тос тоник, ийлдэс түрхэхэд илүү үр дүнтэй.

Нарнаас хамгаалах

Япончууд шаазан мэт цагаан арьсанд дуртай. Энэ нь эрт дээр үеэсээ наранд түлэгдсэн хар арьс нь хүнд хүчир газар тариалангийн ажил эрхэлдэгийн шинж тэмдэг гэж үзэж байжээ. Үүний дараагаар олон судалгааны үр дүнд нарны хэт ягаан туяа нь хортой болохыг тогтоосон. Тиймээс Япон бүсгүйчүүд том нарны малгай, маск, урт бээлий, шил, шүхэр их хэрэглэдэг. Мөн ийм шалтгаанаар арьс арчилгааны бүтээгдэхүүн нь өндөр SPF агуулсан байдаг.

Байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн

Япон бүсгүйчүүд байгалийн органик, ургамал их агуулсан бүтээгдэхүүнд их дуртай. Эрдэм шинжилгээний судалгаа болон байгалийн орц найралгыг сайн хавсарч хэрэглэдэг. Нөгөө талаас тэд судалгаагүйгээр шууд байгалийн “ардын” бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Мөн тэд хугацаа уртасгахаар хадгалах бодист маш болгоомжтой ханддаг.

Устөрөгчийн давс

Японд халуун рашаан их алдартай. Учир нь ус биеийг сайжруулж, дархлаа сэргээж, залуужуулдаг гэж үздэг. Халуун рашаан нь Японы хаадын урт удаан наслах, эрүүл, гоо сайхны нууц гэгддэг. Халуун рашаанд очих боломжгүй бол давстай ваннд ордог. Хөөс нь биеийг зөөллөөд, давс нь биеийг эрдэсжүүлж өгдөг.

 

Эх сурвалж : З.БАТЦЭЦЭГ : ЗУУНЫ МЭДЭЭ

One thought on “Япон бүсгүйчүүд яагаад эрт хөгширдөггүй вэ?

  1. япон судлаач 2020-09-27 17:04 at 17:04

    Ер нь япончуудын урт насалдаг үндсэн хэдэн шалтгаан байдаг. 1/ Дээр дурдсан эрүүл хооллолт, эрүүл хоол хүнс, далайн гаралтай бүтээгдэхүүн 2/ байгаль цаг уурын тааламжтай орчин 3/асар их хөдөлмөрч, зүгээр сууж гиюүрч, стрессэд орох зүйл маш бага, цаг наргүй хөдөлмөрлөнө 4/ цэвэрхэн орчин

    Хариулах

япон судлаач-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн