МҮХАҮТ-ын 60 жилийн ойд зориулсан концерт Сүхбаатарын талбайд болно

2020-09-25 10:261min
60

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойд зориулсан ёслолын концерт 2020 оны есдүгээр сарын 25-ны 12:00 цагт Сүхбаатарын талбайд болно.

Уг концертод үндэсний дуу бүжиг, сонгодог урлаг, рок поп, амьд хөгжмийн одууд оролцохоос гадна энэ жилийн үндэсний их баяр наадмын хөтөлбөрүүдээс толилуулагдаж, үндэсний бүжгийн хамгийн том флашмоб болох аж.

Мөн энэ үеэр хувийн хэвшлийг төлөөлж, хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэн төрийн шагнал хүртсэн аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцож, хүндэтгэл үзүүлэх юм байна.

 

Эх сурвалж: МҮХАҮТ