Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 13 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3380 иргэнээ татан авахаар төлөвлөсөн.
Энэ хүрээнд өнөөдөр Австрали улсын Сидней хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж, эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг татан авна. Мөн энэ сарын 28-нд АНУ-аас иргэдээ татан авснаар энэ сард хийх тусгай үүргийн нислэгийн төлөвлөгөө дуусах юм.
Харин ирэх сард 11 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2700 орчим иргэнээ татан авахаар төлөвлөөд буй. Тодруулбал,
- 10 сарын 4-нд Нурсултан-Улаанбаатар
- 10 сарын 8-нд Сөүл-Улаанбаатар
- 10 сарын 10-нд Токио-Улаанбаатар
- 10 сарын 12-нд Сөүл-Улаанбаатар
- 10 сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
- 10 сарын 17-нд Сөүл-Улаанбаатар
- 10 сарын 18-нд Сөүл-Улаанбаатар
- 10 сарын 19-нд Сөүл-Улаанбаатар
- 10 сарын 20-нд Сөүл-Улаанбаатар
- 10 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.
Харин Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байна.