Одоогоор таван автобусны буудалд халтиргаанаас хамгаалах өнгөт хучилт хийгээд байна

2020-09-24 10:151min0
119676381_1049491392170018_483595516248468392_n-185450-1681096932

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 24 байршлын автобусны буудлын 3956м.кв талбайг халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж нар үздэггүй өвлийн улиралд байнга мөстдөг цэгүүдэд нийтийн тээвэрт суухдаа унаж бэртэхээс хамгаалж өнгөт хучилтаар бүрэх ажлыг зохион байгуулах ажил үргэлжилсээр байна.

Одоогоор 5 дахь автобусны буудалд халтиргаанаас хамгаалах өнгөт хучилт хийж дуусгаад байгаа аж. Тус ажлыг Хот нийтийн аж ахуйн зардлын Замын сангийн хөрөнгөөс гарган гүйцэтгэж байна. 2019 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийт 7 байршилд авто замын халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг хийж гүйцэтгэжээ.

Энэхүү өнгөт хучилт нь халтиргаа гулгаатай нөхцөлд тээврийн хэрэгслийн дугуйн барьцалдах чадварыг нэмэгдүүлж үзэгдэх орчин хязгаарлагдмал үед аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй