1963-1971 онд Pepsi Cola компанийн ерөнхийлөгч, 1971-1986 онд PepsiCo-гийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Дональд Кендалл 100 насандаа өөд боллоо. Тэрээр гэр бүлийнхнийхээ дунд, гэртээ насан өөд болсон гэж мэдээлж байна.
Кендаллын ачаар “Пепси-кола” Зөвлөлтийн зах зээл дээр гарсан юм. 1959 онд Москвад болсон “АНУ-ын аж үйлдвэрийн бүтээгдэхүүн” Америкийн үндэсний үзэсгэлэнгийн үеэр Кендалл ЗХУ-ын Коммунист хнамын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Никита Хрущевтэй уулзаж, Зөвлөлтийн удирдагчид Пепси-кола ундаагаа амтлуулжээ. Амталгаанд мөн тухайн үеийн АНУ-ын дэд ерөнхийлөгч Ричард Никсон оролцож байсан юм.
1970-аад оны эхээр PepsiCo-гийн тэргүүн ЗХУ-д уг ундааг үйлдвэрлэх, худалдаалах хэлэлцээр хийж, Америкийн энэ компанийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйлдвэрийг ЗХУ-д нээсэн ажээ. Оросын төрийн тэргүүн Владимир Путин 2004 онд Кендаллыг Найрамдлын одонгоор шагнасан юм.
Эх сурвалж: Mir24.tv
Марта