Цахимаар хоёр настай 17550 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлсэн байна

2020-09-22 15:091min0
bolno

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хоёр настай хүүхдийн “Бүртгэл, элсэлт”-ийг tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар зохион байгуулж, цэцэрлэгт элсэх хүүхдүүдийг сугалаагаар тодрууллаа.

Эцэг эх, асран хамгаалагчид 2018 онд төрсөн 2 настай хүүхдийг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны 9:00 цагаас 2020 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 14:00 цаг хүртэлх хугацаанд тус системд бүртгүүлсэн бөгөөд өчигдөр буюу есдүгээр сарын 21-ний өдрийн 16:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулагдсан бөгөөд дүнгийн мэдээлэл нь эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр илгээжээ. Цахим бүртгэлд нийт 17550 хүүхэд бүртгүүлсэн байна.

 

Л.Баяр

 

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй