Зорилго: Ардын хувьсгалын 100 жилийн ой 2021 онд тохиож буйтай холбогдуулан лого, брэндбүүк бүтээх уралдааныг нийт дизайнер, зураач, уран бүтээлчдийн дунд нээлттэй зарлаж байна.
Ерөнхий шаардлага:
• Ардын хувьсгалын түүхэн үйл явдлыг бүрэн илэрхийлсэн утга агуулгатай байх;
• Дүрслэлийн шийдэлд үндэсний агуулга, орчин үеийн дүрслэх урлагийн элементийг хослуулан шингээсэн байх;
• Дүрслэлийн шийдэлд “100 жил” бичвэрийг тусгасан байх;
• График дизайныг мэргэжлийн программ дээр хийсэн байх;
• Өндөр нягтралтай (300 dpi-аас багагүй) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдахаар байх;
• Хар, цагаан болон өнгөт, өнгөгүй гадаргуу дээр хэвлэхэд тохиромжтой байх;
• Бүтээлийн тайлбарыг хавсаргасан байх;
• Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох;
Брэндбүүк нь: албан бичиг /бланк/, дугтуй календарь, тэмдэглэлийн дэвтэр, үзэг, бал, туг, далбаа, дарцаг, CD ковер, цаасан хайрцаг, уут, аяга, түлхүүрийн оосор гэх мэт бүтээгдэхүүн дээр хэвлэж ашиглах боломжтой байх.
Уралдааны хугацаа:
Уралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 14:00-17:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Денверийн гудамж, Соёлын яамны байранд хүлээн авна. Файлаар munkhtsetseg@moc.gov.mn uyanga@moc.gov.mn цахим хаягт ирүүлэх ба хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүйг анхаарна уу.
Шалгаруулах журам:
Уралдаанд ирүүлсэн материалыг комисс шалгаруулж, дор дурдсан байр эзлүүлэн шагнана.
Нэгдүгээр байр 1 – /4.000.000 төгрөг, батламж/
Хоёрдугаар байр 1 – /2.000.000 төгрөг, батламж/
Тусгай байр 2 – /тус бүр 1.000.000 төгрөг, батламж/
Жич: Ирүүлсэн бүтээлийг буцааж олгохгүй ба нэгдүгээр байранд шалгарсан бүтээлийг холбогдох хуулийн дагуу зохиогчийн эрхийг Соёлын яам эзэмшинэ. Мэдээллийг 99105938,91097828 утсаар холбогдон авах боломжтой.
МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЯАМ