Засгийн газар ирэх оны төсвийг хэлэлцэнэ

2020-09-22 11:251min0
zasag

Сангийн яам 2021 оны төсвийг боловсруулж дуусчээ. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэн УИХ-д өргөн барих юм байна.

Аравдугаар сарын 5-нд УИХ-ын анхны намрын чуулган нээлтээ хийнэ. Намрын чуулганы эхэнд буюу арваннэгдүгээр сарын 15-наас өмнө ирэх оны төсвийг батлах хуулийн хугацаатай. Тиймээс энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцээд УИХ-д өргөн барих юм байна.

Энэ оны төсөвт тодотгол хийж 3.8 их наядын алдагдалтай баталсан. Харин ирэх оны төсөвт энэ алдагдлыг хоёр дахин бууруулах чиглэлийг УИХ-аас Засгийн газарт өгсөн юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй