Үндэсний Статистикийн хорооноос Монгол Улсын эдийн засаг, нийгэмд COVID-19 цар тахлын нөлөөллийн талаарх 2020 оны эхний найман сарын төлөв байдлыг танилцуулжээ.
ҮСХ-ноос гаргасан нийгэм, эдийн засгийн байдлын статистик мэдээллээр 2020 оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс:
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 18.4,
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 25.5%,
Экспорт 16.9%,
Импорт 15.6%
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 20.9% тус тус буурчээ.
Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2.1%, Улсын нэгдсэн төсвийн зарлага, цэвэр зээлийн хэмжээ 32.1%, Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 15.6%-аар өсжээ.
ИНФЛЯЦ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 1.0 хувиар буурч, өмнөх оны эцсээс 2.3 хувь, өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар хувиар өссөн байна.