Өмнөговь аймгийн Манлай сумынхан өрх толгойлсон эмэгтэйд хувийн орон сууц барьж өгсөн байна.
Манлай сумын иргэн У.Пагмадулам нь гурван хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эх юм.
Тэрээр сумын Эрүүл мэндийн төвд ажилладаг, ажилдаа хариуцлагатай, хөдөлмөрч түүнийг сонгож тус сумынхан 7х8 харьцаатай хувийн байшинг барьж бүрэн хашаажуулсны зэрэгцээ дотоод тохижилт тавилга, эд зүйлсийг ч шийдэж өгсөн байна.
Өмнөговь аймаг 2020 оныг “Өрх гэр бүлийн хөгжлийн жил” болгон зарлаж, 22 өрхийг хувийн байшинтай болгохыг зорьж байгаа юм. Энэхүү төсөлд аймгийн ЗДТГ-аас орон сууц тус бүрт 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байна. Сум, баг бүр зохион байгуулалт хийж айл өрхүүдээ ийнхүү байшинтай болгосоор байна.