2020-09-20 11:101min00

Ирэх даваа гарагаас их, дээд сургуулиуд хэвийн горимоор хичээллэнэ

muis

Их, дээд сургуулиудыг есдүгээр сарын 21 буюу ирэх долоо хоногоос эхлээд хэвийн горимоор хичээллэнэ. Энэхүү шийдвэрийг өнгөрсөн даваа гарагт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн.

Зөвхөн их, дээд сургууль бус бүх шатны боловсролын байгууллагууд есдүгээр сарын 21 буюу ирэх долоо хоногоос эхлээд хэвийн горимоор хичээллэх болсон юм.

Өмнө нь их дээд сургуулиудыг аравдугаар сарын 4-нөөс хичээллүүлнэ гэж тооцоолж байсан билээ.