Боловсрол

Сургуулийн орчинд хэвшсэн зөв дадлыг гэр бүлд нь үргэлжлүүлэх хэрэгтэй байна

Энэ сарын 21-ний даваа гарагаас Монгол Улсын хэмжээнд бүх ерөнхий боловсролын сургуулиуд энгийн горимоор хичээллэх гэж байгаатай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир дараах мэдээллийг хийлээ.

  • Танхимын хичээл эхэлснээр теле хичээлийг түр хугацаанд зогсоож байна. Гэхдээ авч ашиглаж болохуйцаар вэб сайтуудад байршуулаад явна.
  • Төлөвлөгөө, арга зүй, зөвлөмжийг сургуулиудад хүргүүлсний дагуу бататгах хичээл 10 дугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ.
  • Зайны сургалт удаан хугацаагаар явагдсантайгаар холбогдуулан уралдаан, тэмцээн, олимпиадыг сургууль, орон нутгийн хэмжээнд зохион байгуулахгүй харин хичээл, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулахыг зөвлөж байгаа.
  • Түр журамд байсан зарим заалт хэвээр үргэлжлүүлнэ. Тухайлбал, бөөгнөрөл үүсгэхгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ барьж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө, зөвлөмжийг дагах, амны хаалт зүүх, сургууль, цэцэрлэгт агаар сэлгэлт хийх, чийгтэй цэвэрлэгээ хийх нь хэвээрээ байх юм.
  • Түр журмаар хичээллэж байх үед сургуулийн орчинд гар ариутгах, зай барих, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохицуулж байсан боловч сургуулиас гараад гэр бүлд нь энэ дадал хэвшил байхгүйгээс болоод сургуулийн орчинд төлөвшүүлэх гэж хичээж оролдож байгаа энэ дадал хэвшил төдийлөн сайн байгаагүй. Тиймээс эцэг эхчүүд анхаарал тавьж оролцох нь чухал гэдгийг дахин хэлье.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close