Хорин найм дахь удаагийн Үндэсний номын баяр өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд “Хэл, соёл оюун санааны тусгаар тогтнол” уриатайгаар гурван өдөр үргэлжлэх аж.
Уг номын баярын нээлт есдүгээр сарын 19-ний 11.00 цагт орон даяар нэгэн зэрэг болох бөгөөд эдгээр өдрүүдэд
– “Номын баяр-бидний баяр” онлайн ярилцлага,
– номын үзэсгэлэн, худалдаа, шинэ номын танилцуулга шоу,
– орон даяар “Ном бид хоёр” бүх нийтийн хөдөлгөөнийг зохион байгуулах,
– “Уншигчийн сэтгэгдэл”, “Гэр бүл-ном”, “Багшийн эрдэм шавьд”, “Зохиолчийн хүүрнэл” зэрэг цахим уралдаан,
– “Танай дүүрэгт-Таны дэргэд” уриан дор тусгай хөтөлбөрийн дагуу ном солилцоо,
– Уншигч-зохиолчдын уулзалт,
– сургалт лекц,
– уншигч хүүхдэд зориулсан хөтөлбөр,
– уран уншлага,
– номын баатруудын театрчилсан тоглолт,
– харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайл номын үйлчилгээ,
– ном, хэвлэлийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжил, утга зохиолын шүүмж судлалыг хөгжүүлэх зэрэг чиглэлээр нэвтрүүлэг, хэлэлцүүлэг болно.
Мөн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайл номын үйлчилгээ үзүүлэх, ном, хэвлэлийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн асуудлаар болон утга, зохиол шүүмж судлалыг хөгжүүлэх чиглэлээр Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран нэвтрүүлэг, хэлэлцүүлэг зэрэг олон талт үйл ажиллагаануудыг зохиогдох гэнэ.