Ерөнхийлөгч Японы шинэ Ерөнхий сайдад захидал илгээлээ

2020-09-18 09:191min
600x600

Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улсын Ерөнхий сайд Ёшихидэ Сүгад 99 дэх Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэж, захидал илгээжээ.

Ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрч, бүхий л салбарт өргөжиж буйг Ерөнхийлөгч тэмдэглэж, найрамдалт харилцаа, итгэлцэлд суурилсан хоёр орны хамтын ажиллагаа ирж буй он жилүүдэд улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Ерөнхийлөгчийн Тамгын газар