Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Монголын Банкны Холбоо, ТоС Холбоо хамтран хэрэгжүүлж буй “Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг санхүүжүүлэх туршилтын төсөл”-ийн талаар мэдээлэл хийж байна.
“Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг санхүүжүүлэх туршилтын төслийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд хор нөлөөлөл багатай амины орон сууцыг өөрийн хашаанд бариулсан тохиолдолд 18 сая төгрөг хүртэл дэмжлэг үзүүлэх боломжтой” гэдгийг МБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амар хэллээ.
Монголын тогтвортой санхүүгийн холбооны гүйцэтгэх захирал Э.Номиндарь “Эрчим хүчний хэмнэлттэй байшин гэдэг нь эдийн засгийн үр өгөөжтэй, урт хугацаандаа эдийн засгийн хэмнэлт үүсгэх байшин гэж ойлгож болно.
Бид энгийн, дулан алдагдал ихтэй байшингуудыг төслийн хүрээнд батлагдсан эрчим хүчний хэмнэлттэй байшингуудтай харьцуулаад үзэхэд эдийн засгийн хэмнэлт нь хамгийн багадаа жилдээ 500,000 төгрөг байна.
Гэр хорооллын зуух ашигладаг айлуудын хувьд өвөл өдөртөө 4-5 удаа галлах шаардлагатай байдаг. Харин манай төслийн байшинг сонгож цахилгаанаар халаадаг тогтвортой температуртай байх нь хүний эрүүл мэндийн хувьд маш том хувь нэмэр оруулна.
Түүнээс гадна нүүрс түлэхгүй учраас цэвэр ая тухтай орчныг бүрдүүлнэ.
Манай эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцын хамгийн том давуу тал нь бохирын шийдлийг нь тооцоолж, барилгын төсөвт нь оруулан зээлийн дүнд нь багтаасан.
Төсөлд хамрагдах алхамууд,
Төслийн шаардлагыг хангах эсэхээ шалгаад зээл авах боломжтой банкнуудын аль нэг рүү холбогдож зээл авах боломжтой эсэхээ тодруулна.
Хэрвээ боломжтой гэсэн хариу өгвөл барилгын компаниудтай холбогдож загвар байшингуудтай танилцаж сонголтоо хийнэ.
Ингээд барилгын компани газар дээр нь очин үнийг тогтоож, банкнаас зээлийн шийдвэр гарсан тохиолдолд 18 сая төгрөгийн буцалтгүй тусламж өгч барилгын ажлыг эхлүүлнэ.
Энэхүү зээл нь энгийн зээлээс маш том ялгаатай зүйл нь заавал ямар нэг барилга баригдсаны дараа болон баригдаж байх явцад эрчим хүчний хэмнэлтий аудит гэдэг зүйлийг хийнэ. Энэ зардал нь гэхдээ зээлийн дүндээ багтсан.
Төслийн шаардлага:
Улаанбаатар хотын гэр хороололд байнга оршин суудаг,
Газраа өмчилсөн эсвэл зээл авах хугацаанд эзэмших эрхтэй байх,
Сууцны үнийн 10 хувьтай тэнцэх урьдчилгаа төлбөрийг гаргах чадвартай байх,
Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаагүй байх шаардлагатай.
Энэ төслийн хүрээнд бид 40 байшинд санхүүжүүлэх боломжтой бөгөөд зээлийн хүү 8-12 хувь, 15 жилийн хугацаатай байх юм” гэв.
3 comments
sain baitsgaanuu ene oroin mend xvrgie zaawal ulaanbaatart yumu oron nutagt bj boloxgvi yumu uulan oron nutagt ingej tosol xeregjiwel ix sxan l yum bna zaluu ger bvl toxi tuxtai vr xvvxdee orxiod ajilda ywsanch setgeld amar oron nutagdaad tsewer tsemtsger sumand bol ail orx baishin barixad 10say bol olxon orchixdog tgd l aaxar shaaxar zvil ix l ordiin bn shee uulan 10%нь gargaad ogchdog xot geltgvi oron nutagt hiij ogwol ix sxan l yum bna
Haanaas medeelel awah we
Бариулах хүсэлтэй маш олон хүн байгаа нь тодорхой гэвч 40 айл гэдэг нь үнэндээ л