Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Тариахтайн даваа” гэдэг газар Орхон аймгийн харьяат иргэн Л /59 настай, эрэгтэй/ есдүгээр сарын 14-ний өдрийн 17:00 цагийн орчим самар түүж яваад сураггүй болсон тухай дуудлагыг есдүгээр сарын 15-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газар, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 2 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг өчигдөр буюу есдүгээр сарын 16-ны өдрийн 07:30 цагт эхлүүлж 1 дүгээр бүлэг Тариахтай давааны “Аньст толгой” гэдэг газраас “Баянгол” гэдэг газар хүртэл явганаар 10 км, 2 дугаар бүлэг Тариахтай давааны “Аньст толгой” гэдэг газраас “Хавчирганга” гэдэг газар хүртэл явганаар 10 км нийт 20 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон.
Өнөө өглөө буюу есдүгээр сарын 17-ны өдрийн 07:30 цагт эрлийг дахин эхлүүлжээ.
Эх сурвалж: ОБЕГ