Apple компани энэ онд коронавирусийн цар тахлаас болоод iPhone 12 гар утсаа есдүгээр сарын дундуур танилцуулж чадаагүй. Шинэ утасны танилцуулга хэдхэн долоо хоногийн дараа болно хэмээн компаниас мэдэгдсэн байна. Харин өчигдөр шинэ цаг, планшетаа онлайнаар танилцуулжээ.
Гэтэл Хятадын үйлдвэрлэгчдэд Apple-ийн шинэ гар утасны яг нарийн хуулбарыг гаргахад COVID-19 ямар нэгэн саад учирсангүй. iPhone 12-той яг төстэй утсыг GooPhone компани хийжээ. Тус компанийн GooPhone 12 Pro утас нь Аpple-гийн төхөөрөмж үйлдвэрлэгчдийн зураг төсөлтэй яг адилхан шулуун ирмэгтэй. 48, 13, 5, 2 мегапикселийн дөрвөн камертэй, ямар ч хүрээгүй 6,7 инчийн диагональтай дэлгэцтэй, AMOLED дэлгэцтэй юм байна.
Уг аппарат нь 5G сүлжээг дэмждэг MediaTek — Dimensity 1000+ чип сүлжээгээр ажилладаг, Qualcomm-ын Snapdragon 865 шиг бүтээмжтэй. Мөн 8 ГБ үйлдлийн санах ойто, 128 ГБ хэмжээтэй UFS 3.0 стандартын хураагууртай юм байна.