Ирланд улс анхны ижил хүйстэн Ерөнхий сайдтай болно

2017-06-03 17:201min0
Ireland's Minister for Social Protection Leo Varadkar launches his campaign bid for Fine Gael party leader in Dublin

Ирланд улс түүхэндээ хамгийн залуу бөгөөд анхны ижил хүйстэн Ерөнхий сайдтай болно. Тус улсын парламент эрх баригч намын даргыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг энэ сарын 13-нд хэлэлцэн баталвал  Лео Варадкар албан ёсоор засгийн газрын тэргүүнээр томилогдох юм байна.

Түүний эцэг Энэтхэг гаралтай. Лео Варадкар 27 насандаа Ирландын парламентад сонгогдохоос өмнө эмчээр ажиллаж байжээ. 2015 онд Эрүүл мэндийн сайдын алба хашиж байхдаа Варадкар өөрийгөө ижил хүйстэн гэдгийг Ирландын үндэсний радиогоор анх удаа зарлаж байсан түүхтэй.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй