БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхана. Гэхдээ уулзалт Төрийн ордонд болохгүй юм байна.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзах эсэх нь тодорхой болоогүй байгаа аж. Учир нь Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлалд оролцсон монголын талын хүмүүсийг хорио цээрийн дэглэмийн дагуу 14 хоног тусгаарлана гэдгийг манай Гадаад харилцааны яамнаас мэдэгдээд байгаа. Энэ ч утгаараа БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай биечлэн уулзах эсэх нь тодорхой болоогүй байгаа аж. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Уулзалтыг ямар байдлаар зохион байгуулахыг одоохондоо шийдээгүй байна. 14 хоног тусгаарлах учраас ширээний хоёр талд уулзалт зохион байгуулахгүй байж магадгүй” гэлээ.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал 15-16-ны хооронд үргэлжлэх бөгөөд тэрээр өнөөдөр 13.00 цагийн үед буцах юм байна.