2020-09-16 09:061min00

Өнөөдөр болох үйл явдал

aldaa

10.00 цагт: БОАЖЯ-наас өөрийн байрандаа Дэлхийн Озоны давхаргыг хамгаалах өдөр, “Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц”-ийн талаар мэдээлнэ. Утас: 91965599, 99153766

10.00 цагт: Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд тус сургуулийн удирдлагууд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

10.00 цагт: МУБИС-ийн А байранд “Судалгааны шинэ үзэл баримтлалууд: Туршлага солилцохуй” уулзалт болно.

11.00 цагт: Чойжин ламын сүм музейд сонсголын бэрхшээлтэй иргэдэд түүхийн үзмэрүүдийг дохионы орчуулгатайгаар үзүүлнэ. Утас: 99931551

11.00 цагт: ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.

12.00 цагт: МУИС-ийн Дугуй танхимд тус сургуулийн эрдэмтэн, судлаачдын “АЛТАН НОМ”-ын нээлт болно.Утас: 99080501

14.00 цагт: “Мишээл Экспо” төвд “Намрын ногоон өдрүүд-2020” үзэсгэлэн худалдааны нээлт болно.

16.00 цагт: Шадар сайд Я.Содбаатар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажилтай танилцана. Утас: 99094993, 91989890