Таван төрлийн тэтгэмжийг банканд дугаарлахгүй, шууд данс руугаа авах боломжтой

2020-09-15 14:55
20000

Монгол Улс 

Тэгвэл ахмад настнууд нийгмийн халамжийн нэгдсэн систем www.ehalamj.mn-д цахимаар дансаа бүртгүүлснээр “Насны хишиг”-ийн тэтгэмжээ банканд дугаарлахгүй шууд данс руугаа авах боломжтой боллоо. Харин интернэт ашиглах, цахим холболт хийлгэх боломжгүй ахмад настнууд өөрийн сум, хорооныхоо халамжийн мэргэжилтэнд хандан данс руугаа шууд авах хүсэлтээ цахимаар хүргүүлэх боломжтой болжээ.

Ташрамд дуулгахад, дээрх тэтгэмжээс гадна жирэмсэн эхийн, 0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн, ихэр хүүхдийн тэтгэмж, Алдарт эхийн одонгийн мөнгөө шууд данс руугаа авах хүсэлтээ www.ehalamj.mn сайтаар буюу цахимаар гаргах боломжтой.