Б.Номин-Эрдэнэ : ӨДРИЙН СОНИН
БНХАУ-ын ӨМӨЗО-нд нэгдсэн хятад сурах бичиг хэрэглэх шийдвэр гарсныг өмнөд Монголчууд эсэргүүцэн тэмцэж байгааг Монгол улс дэмжиж байгаагаа бүхий л талаар илэрхийлсээр байгаа билээ.
Энэ асуудлаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж: “Хүн төрөлхтөнд жигшигдэхээс, гэмт үйлдэл нь илчлэгдэхээс л эд айна. Тэмцэл, эв санааны нэгдэл, бие биенээ дэмжих нь бүх Монголчуудын аврал” хэмээн цахимаар жиргэсээр байна. БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И-гийн өнөөдөр эхлэх айлчлалтай холбоотойгоор БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг “хоёр нүүртэн” хэмээн буруутгажээ.
Элчин сайд Цай Вэньруй “Монгол улсын Ерөнхийлөгч байсан хүн эсэргүүцэж байна. Тэр хүн Өмнөд Монгол бол хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг гэдэг байсан. Албан тушаалаасаа буугаад хоёр нүүртэн болж байна. Буруу ойлголт тарааж байгаад туйлын харамсаж байна” гэж “Өдрийн сонин”-нд ярьжээ.
1 comment
ene hujjaa chin manjiin amban shig dabarsan gar bn uu daa. yugaa soliorood bgaa hvn be dee..