Итгэл Сэтгэлийн Гүүр” сангийн тэргүүн Ц.СувдЭрдэнэ өөрийн нүүр номонд ийнхүү бичжээ.
НЭГЭН УДАА
“Сайн дурын ажил хийж эхлээд удаагүй байсан. Тэгээд нэг өдөр нэг ах залгаад хүрээд ир гэж байнаа. Танилцуулага энээ тэрээгээ аваад ир л гэлээ. Би ч хэдэн хэвлэсэн цаасаа бариад яах гэж байгааг нь мэдэхгүй ч давхиад очлоо. Тэгсэн нэг рестранд хоёр найзтайгаа хоол идээд сууж байна. Тэгээд намайг суухыг уриад би ч идэж үзээгүй үнэтэй хоолноос нь идээд л кк. Тэгээд баахан асууж шалгааж байснаа баянаараа надад хэсэг гайхуулав кк
Удаагүй тооцооны хуудас ирэхэд 170000 орчим төгрөгийн тооцоо гарсан байсан. Тэгсэн чинь ширээн дээр 200000 төгрөг гаргаж шидчихээд тооцоо хийчхээд “Хариултыг нь чи авч явж хүмүүстээ туслаарай” гэсэн дээ. Надад их эвгүй санагдаж билээ. Зүгээр л ганц гарнаас минь чанга атгаад ажилд маань амжилт хүссэн бол би их баярлах байлаа. Нэг л тийм доромжлуулсан юм шиг мэдрэмж төрөөд өдөржин сэтгэл гундуу явж билээ. Уйлмаар ч юм шиг кк. Би харин тэр мөнгийг нь гудманд гуйлга гуйгаад сууж байсан 2 хүүд өгчихөөд явсан. Заримдаа гайхмаар гайхмаар улсуудтай тааралддаг шүү. Сэтгэл гэдэг нь мөнгөөр хэмжигддэг зүйл бишшүү дээ. Мөнгө бол зүгээр л цаас” хэмээсэн байна
Энэхүү сангийн хамт олон Эх үрсийн баяраар “VIP такси сервис” “Их хотын цоглог залуус” клуб, “Соната монголия эвалуйшн” клубийн хамт олонтой хамтран баяр нь болж байгаач ээж ааваасаа бэлэг авч амжаагүй 400 хүүхдийн гарыг цайлгаж бэлэг хүргэлтээ хийжээ.
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ