Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр манай улсад айлчлал хийх юм. Тус йлчлал хоёр өдөр үргэлжилнэ.
Айлчлалын хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоос гадна цар тахлаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэх талаар ярилцах аж. Түүнчлэн талууд томоохон төслүүдийн явцыг урагшлуулах, БНХАУ-д экспортлох уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр мөн санал солилцох гэнэ.
Айлчлалыг манай улс халдвар хамгааллын өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд зохион байгуулна гэдгийг холбогдох албаныхан мэдээлж байна.