Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн гарын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө.
/Засгийн гарын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг/
Тэрбээр хэлэхдээ “Одоогоор хилээ бүрэн нээх боломжгүй. Манай улс хил дотроо халдварыг алдаагүй байгаа. Харин аравдугаар сардаа багтаж хэсэгчилсэн байдлаар зарим улс орон руу хуваарьт нислэгээ эхлүүлэх тооцоо судалгааг мэргэжлийн байгууллагууд хийхийг Шадар сайд санал болгож, өнөөдрийн УОК-ийн хурлаас Ажлын хэсэг байгуулсан. Хэрвээ Ажлын хэсэг хэсэгчилсэн байдлаар хилээ нээх үндэслэлтэй гэж үзвэл эрсдэл багатай улс орон руу энгийн үедээ хийдэг байсан хуваарьт нислэгүүд хийгдэнэ” гэлээ.
Л.Баяр