УОК: Хөл хориог ирэх аравдугаар сарын 31-нийг дуустал сунгах тал дээр санал нэгджээ 

2020-09-14 13:171min0
УОК-1-1-580x365

Улсын Онцгой комиссын ээлжит хуралдааныг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хуралдаанаар соёл урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээ, худалдаа үйлчилгээг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцэж, дэмжсэн байна.

Түүнчлэн маргааш /2020.09.15/ дуусгавар болох өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог сунгах саналыг гаргасан байна. Учир нь хөл хориог ирэх аравдугаар сарын 31-нийг дуустал сунгах дээр санал нэгджээ.

Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаанаас гаргасан дээрх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, баталгаажуулна. Засгийн газрын ээлжит бус хуралдааныг 14:00 цагт Төрийн ордонд товолсон байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй