Намрын номын баяр энэ сарын 19-нөөс аравдугаар сарын 4-нийг хүртэл тав хоног үргэлжлэх юм. Өнгөрсөн хаврын номын баярыг цар тахлын үед цахимаар болон уламжлалт гэсэн хосолсон хэлбэрээр зохион байгуулсан.
Энэ жилийн тухайд номын баярыг нэг дор олон хүн төвлөрүүлэхгүй байх зорилгоор нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулахаас гадна дараах есөн арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.
Үүнд:
- Номын үзэсгэлэн худалдаа
- “Ном бид хоёр” бүх нийтийн хөдөлгөөн,
- Ном солилцоо
- Зохиолч уншигчдын уулзалт
- Сургалт лекц, хүүхдэд зориулсан хөтөлбөр,
- Шинэ номын танилцуулга,
- Уран уншлага
- Номын баатруудын театрчилсан тоглолт
- Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайль номын үйлчилгээ зэрэг багтсан байна.