ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Согтууруулах ундаа худалдаалж, үйлчлэх цэгийн тоог бууруулна
2020-09-11 09:13

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан А-272 тоот тушаал гаргаж, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог аймаг, нийслэл, суманд 1000 хүн тутамд дөрөв хүртэлх байхаар тогтоожээ.
Тэрээр, уг тушаалыг хэрэгжүүлэн ажиллаж, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог одоо байгаа хэмжээнээс нэмэхгүй байх, худалдаалж, үйлчлэх цэгийн тоог үе шаттай бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвлөлөө.
Засаг дарга нар энэ ажлын үр дүнгийн тайлангаа жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлнэ.
Тушаалын хавсралтад зааснаар аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгохдоо дараахь нормативыг баримтлана.