Фронт С.Цэгмид гуайг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа

2020-09-10 16:521min0
96080096_521068678572294_356729911907450880_n-1_1

Дэлхийн II дайны үед эх орноо төлөөлөн Монголын ард түмний бэлгийг фронтод хүргэлцэж явсан “Фронт” С.Цэгмидийг Цэргийн гавьяаны одонгоор шагнажээ.

Хүндэт цол тэмдгийг нь Батлан хамгаалах яамны Захиргаа хэлтсийн дарга хурандаа Ө.Эрдэнэ-Очир, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Г.Цэрэндолгор нарын төлөөлөл хүрэлцэн ирж, гардуулсан байна.

Ташрамд дуулгахад Батлан хамгаалах яамны төлөөлөл өнгөрөгч тавдугаар сард нутагт нь очиж, “Ахмад дайчин” цол тэмдгээр шагнаж байсан юм.

“Фронт” хэмээн олонд алдаршсан С.Цэгмид гуай нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул. Өдгөө 98 настай тэрбээр хөдөө нутагтаа үр ач нартаа хамт мал маллах арга ухаанаа зааж сурган, энх тунх аж төрж сууна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй