Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 8 дугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 1.0 хувиар буурч, өмнөх оны эцсээс 2.3 хувь, өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар хувиар өссөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 8 дугаар сард өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 4.5 хувь (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 4.0 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 4.3 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.6 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 4.2 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 2.0 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 1.4 хувь), эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 2.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн хэдий ч тээврийн бүлгийн үнэ 5.9 хувиар буурсан байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2020 оны 8 дугаар сард өмнөх сараас 1.1 хувиар буурч, өмнөх оны эцсээс 2.7 хувь, өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар өслөө.
Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 8 дугаар сард өмнөх сараас 1.1 хувиар буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 4.5 хувь, төмс хүнсний ногооны дэд бүлгийн үнэ 20.4 хувиар буурсан байна.
Харин хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.2 хувь, тээврийн бүлгийн үнэ 0.1 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 0.6 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.