Орчин цагийн хүмүүсийн амьдралын хэмнэл, дээр нь хоолны буруу зуршил зэргээс болоод зүрх судасны систем доголдох асуудал багагүй гардгийг хоол судлаач Фатма Байсал Юсуф хэлж байна. Эрүүл зүрхний баталгаа бол эрүүл хооллолт.
Юсуф судлаачийн эрүүл хоолны жагсаалтад сармис бичигдсэн байна. Энэ ногоо зүрх судсанд эергээр нөлөөлж, зүрх судасны эмгэг үүсэхээс сэргийлдэг. Өдөр бүр нэг хумсыг сайтар няцалж идэж байх нь зөв гэжээ.
Загас болон загасны тос нь судасны бөглөрлөөс сэргийлдэг сайн талтай. Энэ бүтээгдэхүүнд байдаг Омега-3 тосны хүчил нь антиоксидант чанартай. Загасыг ууранд болгох буюу грильд шарж идэхийг зөвлөжээ.
Хушга, самарт омега-3 хүчлээс гадна Е витамин ихээр агуулдаг. Үүнээс гадна магни, эслэгтэй учраас өдөрт 6-7 ширхэг самар, хушгыг долоо хоногт 3 удаа 3-3 удаа идэж байх хэрэгтэй.
Маалингын үр түүнчлэн зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг бууруулна. Өдөрт хоолны 1 халбагаар шинээр нь нунтаглаж идвэл зохистой. Шөл, таргандаа хольж болно.
Овьёос, хөх тариа, бүхэл үрийн гурил ч бас Е, В витаминтай учраас эрүүл мэндэд сайн.
Ногоон цай нь антиоксидант чанартай полифенол агуулдаг тул зүрх судасны эмгэгээс урьдчилан сэргийлнэ. Хар цай, кофег ногоон цайгаар орлуулаарай гэж Юсуф судлаач зөвлөжээ.
Мөн улаан усан үзэм, улаан лооль, тарвас ч сайн нөлөөтэй гэжээ.