Нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хорооны Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр бага насны гурван хүүхэд тоглож байгаад 11 настай, эрэгтэй Т Туул голд живсэн тухай дуудлагыг долоодугаар сарын 14-ний өдрийн 13:01 цагт ОБЕГ хүлээн авсан.
Дуудлага авсан өдрөөс эхлэн долоодугаар сарын 24-нийг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эрлийг түр зогсоогоод байсан.
Ар гэрээс нь хүсэлт гаргасан тул наймдугаар сарын 19-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулж эхэлжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 09.08-ны өдрийн 10:00 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн-Энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Их хуралдай”, “Байтаг богд”, ”Баянцагаан” гэдэг газруудаар 18 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 35 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:28 цагт түр зогсоосон хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.