Есдүгээр сарын 08-ны өдөр буюу өчигдөр 44 настай эмэгтэй хамтран амьдрагчийнхаа гарт амь насаа алджээ.
Тодруулбал, Төв аймгийн Жаргалант суманд суух 44 настай эмэгтэй Т-ыг түүний хамтран амьдрагч Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай 45 настай эрэгтэй Б гэгч нь хоолойг нь боож амь насыг нь хохироосон байна.
Сэжигтэн этгээд нь хэрэг үйлдэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд талийгаачтай хамт амьдраад гурван жил гаруй болж байжээ. Хэргийг Төв аймаг дахь цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.