Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэг /Цахим мэдээлэлд хууль бусаар халдах/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /мөнгө угаах/, Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь /залилах/ хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Лью Тинг Хуа /Liu Ting Hua/, Жун Хуа /Zhong Hua/, Еэ Тин /Ye Ting/ нарт,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /мөнгө угаах/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/ , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь /залилах/ хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Жан Хун Чан /Zhang Hong Chang/, Вула /Wula/, Ли Жиa Сэнг/ Li Jia Seng, Ниу Жи Хэнг /Niu Zhi Heng/, Ю Жи /Yu Zhi/, Жау Донг Линг /Zhao Dong Ling/, Пан Жин /Pan Jin/, Лю Жун Вэй /Liu Jun Wei/, Ян Гуй /Yan Gui/, Бай Жун Лиан /Bai Jun Liang/, Ли Янг /Li Yang/, Лю Чианг /Liu Qiang/ нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн /нийт 15 хүн/ хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн Ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх хугацааг 30 хоногоор сунгаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр товлон зарлагдсан.
Яллагдагч Еэ Тиний өмгөөлөгч Б.Оюун-Эрдэнээс гаргасан эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг, эмчийн магадалгааны хамт шүүхэд ирүүлсэн, яллагдагч Лью Тинг Хуагийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр шүүх хуралдаан давхацсан байх тул өнөөдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн, яллагдагч Лю Жун Вэйгийн өмгөөлөгч П.Одонтунгалагт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тус тус ирээгүй зэрэг нөхцөл байдал үүссэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “яллагдагч нар монгол хэл, бичиг мэдэхгүй бол шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцуулна”, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой яллагдагч нарын нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад яллагдагч нарыг өмгөөлөгчтэй оролцуулна” гэж заасны дагуу яллагдагч Еэ Тин, Лю Жун Вэй нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангаж, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцуулахаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах нь зүйтэй гэж үзэж, шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 10.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар