1. Дэлхий дээр ойролцоогоор 1.5 тэрбум хүн ундны цэвэр усны хангамжгүй амьдарч байна.
2. Жил бүр ойролцоогоор 4 сая хүн уснаас шалтгаалсан өвчнөөр нас барж байна.
3. Суултуурын усыг нэг удаа татахад ойролцоогоор 8 литр ус урсдаг.
4. Дэлхий дээрх нийт ядуу буурай орны иргэдийн тал хувь нь ус болон ариун цэвэр хангалтгүй байдлаас үүдсэн бохирын өвчинд нэрвэгдээд байгаа аж.
5. 500 гр кофег боловсруулахын тулд ойролцоогоор 11 литр ус ашигладаг.
6. Дэхий дээрх сургуулиудын тал хувь нь цэвэр усны хангамжгүй, ариун цэвэр хангалтгүй орчинд байдаг.
7. Амралтын нэг өдрийн сонинг хэвлэхэд хэрэглэгдэх цаасыг гарган авахын тулд 300 литр ус ашигладаг.
8. Дэлхийн усны нийт хэрэглээний 70 хувийг хөдөө аж ахуйн салбарт зарцуулдаг бол 20 хувийг үйлдвэрлэлд ашигладаг аж.
9. Уснаас үүдэлтэй өвчин гарсны улмаас жил бүр 443 сая хичээлийн өдөр завсарддаг байна.
10. Африк болон Азид ус авахын тулд эмэгтэйчүүд дунджаар 6 км газрыг туулдаг.
11. Аяга таваг угаагч машин нэг удаагийн эргэлтэндээ 100 литр ус ашигладаг.
12. 1 кг будааг боловсруулахад 5000 хүртэлх литр ус хэрэглэдэг.
13. Хөгжиж буй орнуудын иргэдийн нийт өвчлөлийн 80% нь уснаас үүссэн байдаг.
14. Цэвэр усны худаг гаргах өртөг хэдэн зуун доллараас эхлээд 40,000 долларт хүрч болно.
15. Усны хангамж дутмагаас 2.6 тэрбум хүн бохир орчинд амьдарч байна.
16. Хөгжиж буй орнуудад бохирын усны 90%-ийг ямар ч ариутгалгүйгээр гол мөрөн рүү шууд цутгадаг.
17. Гэдэсний халдварт өвчний улмаас жил бүр 1.8 сая хүүхэд нас бардаг байна.
18.18 литрээр савласан ус 20 кг жин татдаг.
19. Дэлхий дээрх нийт өвчтөний тал хувь нь уснаас үүдэлтэй өвчнөөр өвдсөн байгаа.
20. Энгийн нэг Америк өрхийн 5 минут шүршүүрт ороход ашиглагддаг ус нь хөгжиж буй орны ядуу тосгоны нэг өрхийн өдрийн усны хэрэглээнээс ч илүү.
21. Дэлхийн гурван хүн тутмын нэг нь цэвэр усны бололцоогүй өдөрт нэг доллараар амьдарч байгаа бол гурван хүний хоёр нь өдөрт хоёр доллараар амьдарлаа зогоож байдаг аж.
22. Америк өрхийн усны хэрэглээг Энэтхэг өрхийн усны хэрэглээтэй харьцуулахад 8 дахин их байдаг аж.
23. Энэтхэгт 73 сая өдөр ажиллаж олох хөлсийг жил бүр уснаас үүдэлтэй өвчинд зарцуулж байна.
24. Африкийн хагас цөлжсөн оронд хүүхэд гэдэсний халдварт өвчнөөр үхэх магадлал Европоос 500 дахин их байдаг.
25. Дэлхий дээр нийт 2.5 тэрбум хүн ариун цэврийн шаардлага бүрэн хангаагүй нөхцөлд амьдардаг байна.
26. Нийт 1.2 тэрбум хүн ариун цэврийн шаардлага огт хангаагүй нөхцөлд амьдарч байна.
27. Африкт жил бүр гэдэсний халдварт өвчнөөр нас барж буй хүний тоо дайнд амь алдаж буй хүмүүсийн тооноос 5-аас 10 дахин их байдаг.
28. Гараа угаах нь гэдэсний халдварт өвчин тусах магадлалыг 35 хувиар бууруулдаг.
29. Жил бүр дэлхий дээр 60-аас 80 тэрбум долларын өртөг бүхий савлагдсан цэвэр ус худалдаалагддаг.
30. Хөгжиж буй оронд нэг доллар нэг хүүхдийн жилийн усны хэрэгцээг хангаж чадна.
Эх сурвалж: Ус сувгийн удирдах газар