Өсвөр насны хүүхэд автомашин жолоодож гэрлийн шон мөргөсний улмаас 4 хүүхэд гэмтжээ

2020-09-07 12:381min0
5555-1-1

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Улиастайн гүүр”-ний баруун замд есдүгээр сарын 6-ны өдрийн 01:50 цагийн орчимд 15 настай хүүхэд автомашин жолоодож яваад гэрлийн шон мөргөж онхолдсон хэрэг гарчээ.

Ослын улмаас жолооч 15 настай, эрэгтэй Т болон дотор нь зорчиж явсан 14 настай, эрэгтэй Н, 15 настай, эрэгтэй Д, 12 настай, эрэгтэй Г нар гэмтсэн байна. Одоогоор тухайн хэргийг шалгаж байна.

Тээврийн цагдаагийн алба

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй