ОХУ-аас эх орондоо ирэх иргэдийн анхааралд

2020-09-07 09:361min0
1290563-1

Есдүгээр сарын 9, 10-ны 09.00-18.00 цагт ОХУ-д суугаа иргэдээ Алтанбулаг боомтоор хил нэвтрүүлэх болсон талаар элчин сайдын яамнаас мэдээллээ.

Түүнчлэн нутаг буцах хүсэлтэй иргэдийг коронавирусийн шинжилгээнд хамрагдсан баримт, ОБЕГ-ын дансанд 21 хоногийн тусгаарлах байрны төлбөр буюу 1 сая 50 мянган төгрөг тушаасан баримт, ОХУ-д түр оршин суух бүртгэлд хамрагдсан хуудас /регистрация по месту жительства/, хувийн аюулгүй байдлаа хангах хэрэгсэл /амны хаалт, бээлий/ зэрэг улсын хилээр нэвтрэхэд шаардлагатай бичиг баримтын бүрдэлт, хувийн бэлтгэлээ хангахыг зөвлөжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй