Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарыг улсын шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар томиллоо

2020-09-04 11:13
5bufr27b2rku9il6uvca2s1m7r_20190604171040

Монголын чөлөөт бөхийн холбооны /МЧБХ/ Удирдах зөвлөлийн хурал өчигдөр “Туушин” зочид буудалд болж, цар тахлын үед 2021 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хугацааг товлох, Олимпийн эрхийн тэмцээн болон Олимпийн наадамд баг тамирчдыг бэлтгэх, нэгдсэн нэг удирдлагаар хангах, шигшээ багийн болон үндсэн дасгалжуулагчдын хамтын ажиллагаа, зохион байгуулалт, чиг үүргийг тодорхой болгох зэрэг чухал асуудал хэлэлцлээ.

Тус хуралд 21 аймаг, хотын нийт 60 гаруй багш дасгалжуулагч оролцжээ. Хурлаар Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатарыг шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар томиллоо.

О.Пүрэвбаатар олон нийтийн сүлжээгээр “Монгол Улсын шигшээ багт Ерөнхий зөвлөхөөр ажиллах урам зориг өгсөн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүхдээ баярлалаа” гэж бичсэн байна.