Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 20-22 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС