Англид “Чацгатын хөндий” гэдэг газар бий болжээ. Нэгэн эдлэнгийн айлууд байшингууддаа засвар хийсний дараа ийм нэр хоч зүүхэд хүрсэн гэнэ.
Баруун Лондонгийн Worple эдлэнгийн 30 байшингийн фасадын орон нутгийн засаг захиргаанаас будаж өгчээ. Дулаан тусгаарлалт хийж, тоосгон ханыг нь шар ногоон өнгөөр будсан нь нярай хүүхдийн живхэн дээрх баастай адилхан болсон гэнэ. Байшингийн эзэд цайвар ягаанаар будах хүсэлтэй байсан ч засаг захиргаанаас өөрөөр шийдэж, ийм муухай өнгөтэй болгосонд дургүйцлээ илэрхийлжээ.
Зарим айлын эзэд өөрсдөө нэмж будаж эхэлсэн ч цаанаас нь дахин засвар хийхгүй байхыг шаардсан аж. Энэ асуудлыг орон нутгийн зөвлөлийн гишүүн асан Ванесса Смит анхааралдаа авч, энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.