Майк Райан гэдэг Холивудын киноны каскадер, нисгэгч жолоочийн галзуутай ачааны машин. Энэ авотомобиль нь 2008 оны Freightliner Cascadia загварын ноцтой сайжруулсан хувилбар юм. Пайкс Пик гэх ууланд гарах уралдаанд зориулагдан хийгдсэн юм. Нисгэгч энэ машины өөрийн ангилалын дээд амжилтыг 2012 онд тогтоон 156 тойргийг 12 минут 39 секундад хийсэн байв.
Бараг таван тонн жинтэй уг ачааны зүтгүүр 14 литоийн эзэлхүүнтэй, зургаан цилиндрийн, 2400 морины хүчтэй дизелийн хөдөлгүүрээр тоноглогджээ. Хөдөлгүүр нь мехник хүч нэмэгч, турвинтай. Мөн метанол ус цацах хоёр системтэй. Таван шатлал бүхий ZF хурдын хайрцгаар тоноглогджээ.
Өнгөрсөн онд 2400-хүчний зүтгүүр The Iron Knight («Төмөр рыцарь») гэж нэрлэгдсэн Volvo шууд хоёр дэлхийн дээд амжилт тогтоожээ. Хурдыг үзүүлэх тэр уралдаан Шведийн хойд нутгийн хаалттай туршилтын талбарт болжээ. Нисгэгч Бойе Овебринк энэ амжилтыг тогтоох ажиллагаанд оролцсон юм.
Байрнаасаа 100 кмын хурдыг The Iron Knight машин 4,5 секундын дотор авч чадсан ба үзүүлсэн дээд хурд нь 276 километр/цаг байлаа.
Дөрвөн турбо эрчимжүүлэгтэй, зургаан цилиндрийн, 12,8 литрийн эзэлхүүнтэй хөдөлгүүр бүхий энэ авто зүтгүүр 500 метрийн зайг 13,71 секундын (дундаж хурд нь — 131,29 километр/цаг) дотор туулсан дээд амжилтын эзэн юм. Өөөр нэг дээд амжилт нь 1000 метрийг 169 километр/цаг гэсэн дундаж хурдтайгаар 21,29 секундад туулсан явдал байлаа.
Ачааны машинаар хамгийн хурдан дрифт хийсэн гэдэг албан ёсны дээд амжилт байдаггүй. Хэрэв байсан бол Майк Райан түүнийг авна. Тэр чинь Пайкс Пик уралдааны лидер шүү дээ.
Хэдэн жилийн өмнө тэрбээр уралдааны Freightliner дрифтит ийн видео хийлгэсэн байв. Үзээд авахад илүүдэхгүй тэр бичлэгт уралдааны зүтгүүрээр тэр суудлын тэрэгнүүдтэй уралдаж, таван Smart машин дээгүүр харайсан ба хязгаарлагдмал орон зайд маш хурдтай явдгаа харуулжээ.