Иргэд өөрийн нэр дээрх хувьцаагаа шалгахын тулд ҮЦТХТ-ийн https://net.schcd.mn/registration/ сайтад хандан регистрийн дугаараа оруулснаар хувьцааны тоо болон данстай эсэхийг тодорхойлох мэдээллүүд гарч ирнэ.
Онлайнаар шалгах боломжгүй бол энгийн утасны тарифтай 18001072 дугаарын утсаар лавлаж тодруулж болох юм. Мөн 158989 дугаарт өөрийн регистрийн дугаараа латин үсгээр илгээж, хувьцааны мэдээллээ авч болно.
Хувьцааны дансаа нээлгэхийн тулд брокер, дилерийн компани сонгох хэрэгтэй.
Брокер компани нь иргэн таны хувьцааг арилжих, данс нээхэд зуучлах үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Үнэт цаасны данс нь зөвхөн ногдол ашиг авахад зориулагдаагүй төдийгүй аль ч хувьцаат компанийн хувьцааг авах, зарах, хадгалах үүрэгтэй насан туршид ашиглагдах таны нэр дээр баталгаажих төвлөрсөн данс гэдгийг тодотгоё.
Мөн иргэн та Монголын хөрөнгийн биржийн www.mse.mn/mn/brokers/78 сайтад хандан албан ёсны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй брокерийн компаниудаас сонгоорой.
Одоогоор Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасны 54 компани бий. Тэдгээрээс 11 компани онлайнаар данс нээж байна.
ИРГЭН ТАНЫ АВАХ НОГДОЛ АШГИЙН ХЭМЖЭЭ
- 1072 хувьцаатай иргэн 96 480 төгрөг
- 1063 хувьцаатай иргэн 95 670 төгрөг
- 964 хувьцаатай иргэн 86 760 төгрөг
- 857 хувьцаатай иргэн 77 130 төгрөг
- 750 хувьцаатай иргэн 67 500 төгрөг
- 536 хувьцаатай иргэн 48 240 төгрөг
- 527 хувьцаатай иргэн 47 130 төгрөг