Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт буюу Вокзалын хойд талын зам дээр “Вокзал-Ботаник” чиглэлийн троллейбус шатжээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай ажиллаж, галыг унтраасан байна. Галын улмаас хүн гэмтэж осолдоогүй гэдгийг мэдэгдлээ.
Үүнтэй холбоотойгоор Вокзал орчмын замын зохион байгуулалтад түр зуур өөрчлөлт оруулж байна хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Тодруулбал, Төмөр замын сургууль талаас ирж буй тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг баруун тийш туслах зам руу оруулж буй аж. Харин “Нарны зам”-ын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Нийт жолоочдыг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, галын хор, эмийн сан зэргийг бэлэн байдалд авч явахыг холбогдох албаны зүгээс анхаарууллаа.
БИЧЛЭГ: