Дунд сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилд хүүхэд тээвэрлэх автобусын техникийн шаардлага, тээвэрлэлтийн нөхцөл хангасан эсэхэд шалгалт хийсэн байна.

Шалгалтад Нийтийн тээврийн үйлчилгээний газрын “Бүртгэлийн сан”-д бүртгэлтэй 51 сургуулийн 134 дунд багтаамжийн автобус хамрагдахаас 46 сургуулийн 113 автобус буюу 84.3 хувь нь хамрагдан тэнцэж, сургуулийн хүүхэд тээвэрлэх зөвшөөрөл авлчээ.

Улмаар автобусны жолооч нарт коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор автобусны салхины шил, бүхээгийн дотор талын бүх гадаргуу болон зорчигчийн бариул, суудлын бариул, суудлын бүрээсийг сайтар угааж цэвэрлэсний дараа жавелионы уусмалаар халдваргүйжүүлэх, сурагчдыг амны хаалтаа тогтмол зүүхийг шаардах, гар ариутгах уусмал болон коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг автобусны бүхээгт зорчигчдод ил харагдахуйц газарт байрлуулах үүрэг өгсөн байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн